Зургийн цомог

1201203_004.jpg

Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр223
mod_vvisit_counterӨчигдөр402
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2006
mod_vvisit_counterЭнэ сард223
mod_vvisit_counterНийт2484051
Манайд 5 зочид онлайн
avliga

iaacmn

meduuleg

Хяналт шалгалт
Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч орон нутагт ажиллалаа.

nea logo 1Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын Ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр болон ЦЦХГын улсын ахлах байцаагчид Увс аймгийн Боршоогийн хилийн боомт, аймгийн нэгдсэн эмнэлэг, гааль, нисэх буудал зэрэг байгууллагуудад ашиглагдаж байгаа цацрагийн үүсгүүрүүдийн ашиглалт, хадгалалтын аюулгүй байдалтай танилцав. Түүнчлэн Ерөнхий байцаагч Боршоо хилийн боомтын цацраг илрүүлэгч төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, тус төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх талаар холбогдох албан тушаалтан, байцаагч нартай санал солилцов.

Дашрамд дурдахад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор цөмийн, химийн, биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектууд боловсруулах, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх хэрэглэхийг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд өндөр хяналт тавихыг НҮБ-ын гишүүн орнуудад үүрэг болгосон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурж, санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хилийн боомтуудад цацрагийн үүсгүүр, цөмийн материалыг илрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулах, боловсон хүчин бэлтгэх, холбогдох засвар үйлчилгээ үзүүлэх зэргийг багтаасан техникийн тусламжийг манай улсад үзүүлэх болсон.

 
Улсын байцаагчид Өмнөговь, Дорноговь аймгуудад ажиллалаа

nea logo 1Цөмийн Энергийн газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөө болон Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт геологи хайгуулын ажилд цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон зарим эмнэлгүүдэд цацрагийн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд төрийн захиргааны байгууллагаар батлуулсан аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг зөрчих, тусгай зөвшөөрөлд заасан хязгаарлах нөхцөлийг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Хяналтаар нийт 27 зөрчил илрүүлж, 4 байгууллагад 6 зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээ авч ажиллав. Эндээс илэрсэн зөрчлийг арилгуулах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 4 байгууллагад улсын байцаагчийн 19 заалттай албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Ноцтой зөрчил гаргасан 1 байгууллага, 2 албан тушаалтанд 3 сая 840 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн акт үйлдэн, зөрчлийг арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоов.

 
Дорнод аймагт цацрагын хяналт шалгалт хийлээ
nea logo 1

Цөмийн энергийн газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын газраас 2013 оны 5 дугаар сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудийн нутагт геологи хайгуул каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглаж буй  байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цацрагийн хяналт шалгалт хийлээ. Хяналтаар цацрагийн үүсгүүр ашиглахад тавих аюулгүйн шаардлагыг зөрчсөн, улсын байцаагчийн албан шаардлагын заалтуудын хэрэгжилтийг хангаагүй 3 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, ноцтой зөрчил гаргасан 2 байгууллагад мөнгөн шийтгэвэр ноогдуулж, 2 байгууллагын үйл ажиллагааг зөрчлийг арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу заасан хугацаанд тус 2 байгууллага нь хяналтаар илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж, цацрагийн аюулгүй байдлыг хангасан тул үйл ажиллагааг сэргээсэн байна.

 
Цөмийн энергийн газрын байцаагчид орон нутагт ажиллалаа

2012_08_10Цөмийн энергийн газрын 2013  оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Хэнтий, Баянхонгор, Өмнөговь аймгуудад эрүүл мэндийн чиглэлээр цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад цөмийн энергийн тухай хууль, холбогдох бусад дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, тэдгээрт ашиглагдан хадгалагдаж буй цацрагийн үүсгүүр бүхий аппарат тоног төхөөрөмжийн хүчин чадал  ашиглалт, чанарын байдалд болон ажлын байранд цацрагийн эрүүл ахуй, дозиметрийн хяналт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээ гаргах, холбогдох зөвшөөрөл олгох, байгууллагын  цацрагийн хамгаалалт, аюулгүйн дэд бүтцийг сайжруулах ажлыг зохион байгуулсан байна.

Хяналтанд дээрх 3 аймгийн нийт 9 байгууллага аж ахуйн нэгж хамрагдсан байна. Хяналтаар цөмийн энергийн тухай хууль холбогдох дүрэм журмын шаардлага зөрчсөн зөрчил дутагдлыг илрүүлэн арилгуулахаар улсын байцаагчийн  акт 4 ,  албан шаардлага 10-г гаргаж, зөрчил дутагдлыг засуулах арга хэмжээ авсан байна. Ноцтой зөрчил гаргасан 3 байгууллага болон иргэнд шийтгэвэр ноогдуулсан байна.

 
Гаалийн хяналтын бүсүүдэд цацрагийн хяналт, хэмжилтүүдийг хийж байна.

Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Улаанбаатар хотын Гаалийн газартай хамтран гаалийн хяналтын бүсүүдэд Япон улсаас импортлож байгаа автомашин, сэлбэг хэрэгсэлд 2011 оны 8 дугаар сараас эхлэн цацрагийн хяналт, хэмжилтүүдийг хийж байна. Хяналтанд одоогийн байдлаар нийт 1321 автомашин хамрагдсанаас 8 автомашинд бага хэмжээний цацрагийн бохирдол илэрсэн тул автомашинуудыг түр саатуулаад байна. Эдгээр автомашинуудын цацрагийн бохирдлыг арилгах, цэвэрлэгээ хийх ажлыг ОБЕГ-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 
Орхон,Булган, Дархан уул, Сэлэнгэ аймгуудын эмнэлгүүдэд хийсэн цацрагийн хяналт шалгалтын ажлын дүн

Цөмийн энергийн газрын 2011 оны төлөвлөгөө, Улсын ерөнхий байцаагчийн баталсан хяналт шалгалтын ажлын удирдамжийн хүрээнд эрүүл мэндийн салбарт Цөмийн энергийн тухай Монгол улсын хууль, цацрагийн холбогдолтой дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, цацрагтай ажиллагчдад мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор 2011 оны 01 дүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Орхон,Булган, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын нэгдсэн эмнэлэг, Зүүн хараа-Мандал, Шарын гол сумдын эмнэлгүүдэд хяналт шалгалт хийлээ.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 2-с 1