Тендерийн урилга

Огноо :2021 оны 04 дугаар сарын 26-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Цацрагийн хамгаалалтын багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЦЭКАА/202103001

Цөмийн энергийн комиссын Ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос /Цацрагийн хамгаалалтын багаж, тоног төхөөрөмж/-ийг нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан авах ба эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2019, 2020 оны борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 он

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардлагагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт Багц 1: 863,850 /Найман зуун жаран гурван мянга найман зуун тавь/;

Багц 2: 258,000 /Хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө цахим системээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 30 минутад цахимаар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн 2 Утас: 51-263145, 51-263149, 51-267159

Имэйл хаяг: p.nominerdene@nea.gov.mn

Дэлгэрэнгүй

Бусад тендерийн урилга

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй