Оху-ын армз компани гдуо үйлдвэрлэлийн туршилт явуулахаар бэлтгэж байна

Русбурмаш компаниас Курган муж дахь Доброволный ураны орд газрын геофизикийн судалгааны ажлыг гүйцэтгэж дууссан тухайгаа зарлаж,  “Далур” компаниас тус ордод газрын дор уусган олборлох (ГДУО) үйлдвэрлэлийн туршилт явуулах барилгын ажлаа эхэлснээ мэдэгджээ.

Русбурмаш нь АРМЗ холдингийн геологи хайгуул, өрөмдлөгийн ажлыг хариуцсан охин компани бөгөөд АРМЗ нь Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн уран олборлолтын үйл ажиллагааг хариуцдаг нэгж юм.

АРМЗ -ийн өөр нэг охин компани болох Далур ХК 2017 оны 6 дугаар сард төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлөө авсан бөгөөд АРМЗ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Русбурмашийн тус талбайд 238 цооног өрөмдөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ба энэ долоо хоногийн байдлаар 218 цооног өрөмдсөн гэж мэдэгдсэн.

“Хайгуулын цооногийг өрөмдсөний дараа шууд нөхөн сэргээж байгаа нь геологийн массын байгалийн тогтоцын анхны байдлыг алдагдуулахгүй байх, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах боломжийг олгож байна” гэж хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэсэн "Русбурмаш" компанийн ерөнхий захирал Динис Ежуров мэдэгджээ.

Хайгуулын судалгааны явцад хүдрийн биетийн шинж чанар, хил хязгаар, ураны агууламжийг тодорхойлсон бөгөөд ордыг эдийн засгийн хувьд ач холбогдолтой ба ГДУО аргаар байгаль орчинд аюулгүй, үр ашигтайгаар ашиглах боломжтойг тогтоолоо АРМЗ-ийн тайланд дурдсан байна.

Доброволный орд нь Далур ХК-ийн 1984 оноос ашиглаж ирсэн Далматовский ордтой төстэй бөгөөд ураны хүдэржилтийн бие 18 км сунаж тогтсон аж.  Тус төсөл хэрэгжсэнээо орон нутагт нийт 300 гаруй ажлын байр бий болох, ирэх хэдэн арван жилийн турш цөмийн эрчим хүчнийг түүхий эдээр хангах боломжтой талаар тус компанийн ерөнхий захирал Николай Попонин дурджээ.

Өнгөрсөн сард гүйцэтгэсэн гидрогеологийн судалгаагаар ураны хүдэр агуулагч давхаргын нэвчүүлэх шинж чанар, гүний усны эрдэсжилтийн найрлага зэргийг тодорхойлжээ. Түүнчлэн судалгаагаар хүдрийн биет агуулсан давхарга нь түүний дээр орших уст давхаргаас тусгаарлагдсан байгааг нотолсон гэжээ.

ГДУО туршилтын талбай байгуулах ажлын зураг төслийн баримт бичиг, инженерийн судалгааны ажлын үр дүнг ОХУ-ын “Улсын экспертийн ерөнхий газар” (Главгосэкспертиз) баталсан талаар АРМЗ компанас мэдэгджээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах эх сурвалжаас харна уу: https://www.world-nuclear-news.org/Articles/ARMZ-starts-building-ISL-pilot-site-at-Dobrovolnoy

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй