Цөмийн эрчим хүч нь эрчим хүчний аюулгүй байдал болон байгаль орчны зорилтуудыг шийдвэрлэх боломжтой

“Дэлхийн цөмийн мэдээ” сайтад энэ оны 06 дугаар сарын 24-ний “Цөмийн эрчим хүч нь эрчим хүчний аюулгүй байдал болон байгаль орчны зорилтуудыг шийдвэрлэх боломжтой” гэсэн асуудлыг талаар нийтэлжээ.

Өнөөдөр дэлхийд эрчим хүчний эх үүсвэрийн хоёр том сорилт тулгарч байна: нүүрстөрөгчийн ялгарлаас ангижрах зорилтыг хэрэгжүүлэх, дэлхийн өнцөг булан бүрийн иргэн, бизнес эрхлэгчид найдвартай, хямд эрчим хүчийг 24 цагийн турш ашиглах тэгш боломжоор бүрдүүлэх.

Цаг уурын хямралын хурцадмал байдал, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ зэрэг нь цөмийн технологийн гол давуу талыг илүү тодруулж байна. Цөмийн эрчим хүч нь дэлхийн байгаль орчны тогтвортой байдлын амлалтуудыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын гол нөөц юм. Украйнд өрнөж буй дайны улмаас хурцадсан эрчим хүчний хямрал нь эрчим хүчний аюулгүй байдал, цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих хүчин чармайлтад салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэв.

"Их долоо"-гийн чулуужсан түлшнээс татгалзах амлалт нь цэвэр, аюулгүй эрчим хүчний систем рүү шилжих шилжилтийг улам хурдасгах хүчтэй бодлоготой хослуулан нүүрстөрөгч багатай технологид хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулах нь цахилгаан эрчим хүчийг хурдан бөгөөд удаан хугацаандаа нүүрстөрөгчийн ялгаралыг бууруулах ажлыг бодитоор хэрэгжүүлэх боломжтойг батлагдсан.

Цөмийн эрчим хүч нь чулуужсан түлшнээс татгалзаж, эрчим хүчний шударга, тэгш шилжилтийг бий болгохыг эрмэлзэж буй орнуудын хувьд хүртээмжтэй, хямд, цэвэр, найдвартай шийдэл юм. Цөмийн эрчим хүчний станцыг ашигласнаар өндөр ур чадвар шаардсан олон мянган байр бий болж, ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж, орон нутгийн эдийн засгийг идэвхждэг.

Цөмийн технологи нь эрчим хүч үйлдвэрлэхээс гадна тээвэр, химийн бодис, гангийн үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн бусад салбарыг дулааны хангамж, устөрөгчийн үйлдвэрлэлээр нүүрстөрөгчгүйжүүлэх асар их боломжтой. Тиймээс G7-ийн удирдагчдыг дараах чиглэлээр цөмийн технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Үүнд:

  1. Дэлхийд ашииглаж буй цөмийн реакторуудын ашиглалтын хугацааг аль болох уртасгах замаар нүүрстөрөгчийн ялгарлыг сааруулах, эрчим хүчний аюулгүй байдалд оруулах нэмрийг эрс нэмэгдүүлэх, бусад ажиллаж байгаа реакторуудыг дахин эхлүүлэхийг дэмжих. Одоо байгаа реакторуудын ашиглалтын хугацааг уртасгах нь нүүрстөрөгчийн хий багатай нэмэлт цахилгаан эрчим хүчийг хангах хамгийн хямд арга Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээлсэн.

  2. Үндэсний болон олон улсын ногоон санхүүжилтийн бодлогод цөмийн эрчим хүчийг тусгах. Цөмийн салбар нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэн санхүүжүүлэх бодлого явуулах нь зөвхөн G7-гийн орнууд төдийгүй эрчим хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэхийн хэрээр чулуужсан түлшээс татгалзан шинэлэг арга замыг эрэлхийлж буй хөгжиж буй эдийн засгийг санхүүжүүлэх.

  3. Прагматик бодлогын арга хэрэгсэл, үр ашигтай зохицуулалтын тогтолцоогоор дэмжигдсэн цөмийн шинэ хүчин чадлыг бий болгох томоохон зорилтуудыг тавьж, ирээдүйн эрчим хүчний хангамжид цөмийн технологиос илүү их хувь нэмэр оруулахыг амлаж байна.

  4. Цөмийн энергийн хэрэглээг өргөжүүлэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх салбараас илүү гүн гүнзгий, илүү өргөн цар хүрээтэй нүүрстөрөгчийг зайлуулах зорилгоор жижиг модульяр реактор болон бусад дэвшилтэт реактор зэрэг цөмийн шинэ технологийг хөгжүүлэхийг дэмжинэ. “Энэхүү мэдэгдлийг дараах байгууллагуудын нэрийн өмнөөс гаргаж байна.” гэж нийтлэлд дурджээ.

Canadian Nuclear Association

Japan Atomic Industrial Forum

Nuclear Energy Institute

Nuclear Industry Association

Nuclear EuropeWorld Nuclear Association

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой.

https://world-nuclear.org/press/press-statements/nuclear-energy-can-enhance-energy-security-and-add.aspx

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй