“Атомэкспо-2010”

“Атомэкспо-2010” олон улсын хоёрдугаар чуулга уулзалт ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ оны 6 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд боллоо.

“Атомэкспо-2010” олон улсын хоёрдугаар чуулга уулзалт ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ оны 6 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд боллоо. “Росатом" төрийн корпорациас зохион байгуулсан бага хурлын хүрээнд үзэсгэлэн, ажил хэрэгч уулзалт, хурал, дугуй ширээний ярилцлагууд болсон бөгөөд Монгол Улсаас Цөмийн энергийн газрын төлөөлөгчид оролцлоо.Олон улсын чуулга уулзалтын төлөөлөгчдөд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин мэндчилгээ дэвшүүлэхдээ “Атомын эрчим хүч өнөөдөр хөгжлийн эрчтэй үедээ байна. Цөмийн эрчим хүчний үр дүнтэй, аюулгүй технологийн эрэлт өссөөр байна. Энэ салбарт эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэлийн асар их хүчин чадалтай Орос орон суурь, болон хавсралт судалгаа, тэрчлэн атомын цахилгаан станц барих, ашиглахад дэлхийд тэргүүлж ирсэн уламжлалтай. Энэ хүчин чадлыг, ялангуяа олон улсын өргөн хамтын ажиллагаанд тулгуурлан хадгалж, зөвөөр хөгжүүлэх хэрэгтэй” гэж дурдсан байна.6-р сарын 8-нд болсон нэгдсэн хуралдаан дээр ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч Сергей Собянин төрөөс атомын салбарын төслүүдийг дэмжинэ гэдгийг зарлаж ” атомын салбарын төслүүдийг төр засгаас дэмжиж ирсэн, цаашид ч дэмжинэ. Манай улсад атомын цахилгаан станц барих тусгай хөтөлбөрүүд батлагдсан. Дотоодын компаниуд өөр улс орнуудад станц барих томоохон багц захиалгууд байна” гэж мэдэгдэв.Хуралдаанаар эдийн засгийн шинэчлэлд ураны салбарын хувь нэмэр, олон улсын цөмийн тулгамдсан асуудал, цөмийн аюулгүй байдал, эрх зүйн асуудлуудын тухай дэлхийн том эрдэмтэд илтгэл тавьжээ. Мөн атомын эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглахыг баталгаажуулах, зах зээлээ хангаж чадахгүй бол нөөц байлгахийн тулд МАГАТЕ-ийн хяналтан дор олон улсын уран баяжуулах төв байгуулах саналыг хэлэлцсэн байна.Энэ онд чуулга уулзалтын зочдын тоо гурав дахин, үзэсгэлэнгийн талбай хоёр дахин ихэсч, дэлхийн 100 гаруй компани, эрдэм шинжилгээний байгууллага, үүний дотор Арева, Алстом, Ансалдо Нуклер, Сиеменс, Нукем Техноложис, NPCIL, CCNC, CGNPC, HAK, “Казатомпром” зэрэг дэлхийн атомын тэргүүлэх компаниуд оролцсон байна. Үзэсгэлэнд “Росатом” төрийн корпорацийн 50 гаруй үйлдвэр, оросын үйлдвэрлэлийн томоохон корпораци, холдинг болон бусад улсын атомын, уламжлалт эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, зөвлөх компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулжээ.Чуулга уулзалт “ Цөмийн эрчим хүч-инновацийн хөгжлийн хөдөлгүүр” уриан дор болсон. “Росатом” төрийн корпорацийн ерөнхий захирал Сергей Кириенко “Энэ хурлын онцлог нь атомын салбар хүн төрлөхтөний эрчим хүчний аюулгүй байдлыг хангах төдийгүй инновацийн хөгжлийг хөтлөгч болохыг үзэсгэлэнгээр харуулж байгаа бөгөөд санхүүгийн хямралтай нөхцөлд үүнийг илүүтэй шаардаж байгаа юм. Өнөөдөр дэлхийн бүх улсад хямралаас гарах гарц нь өндөр технологи, инновацийг хөгжүүлэх гявдал юм” гээд Росатом корпораци олон улсын түншлэлээ үргэлжлүүлж, хамтран ажиллахад нээлттэй байгаагаа тэмдэглэлээ.Чуулга уулзалтын хүрээнд нэгдсэн хуралдаанаас гадна дугуй ширээний ярилцлага, ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнөсөн бөгөөд ОХУ-тай манай 8 оюутан 5 мэргэжил дээшлүүлэгчийг цөмийн аюулгүй байдал,цацрагийн хяналтын чиглэлээр нэг дор нэгдсэн программтай мэргэжлийн шат ахиулсан дипломтой сургалтанд хамруулахаар ярилцан тохирчээ.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй