“Эмнэлгийн ослын үеийн хариу арга хэмжээ болон хяналтын байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт бүсийн сургалт зохион байгуулагдаж байна.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), АНУ-ын Аргоннын үндэсний лабораториос зохион байгуулж буй “Эмнэлгийн ослын үеийн хариу арга хэмжээ болон хяналтын байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт бүсийн сургалт 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад ОУАЭА, АНУ-ын Цөмийн энергийн комисс, Иелийн их сургууль, Калифорнийн их сургууль, Сан-Андерсан хавдрын төв, Техасын эрүүл мэндийн төв, Охайогийн эрүүл мэндийн төвүүдийн 10 гаруй экспертүүд хичээл зааж байгаа ба Монгол, Малайз, Пакистан, Катар, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират Буркина Фасо, Гана, Кени, Маритус, Морокко, Нигери, Иемен, Зимбабве зэрэг улс орнуудын хяналтын байгууллагуудын 34 төлөөлөл хамрагдаж байна.

Энэхүү сургалтын зорилго нь эмнэлгийн ослын нөхцөл байдлыг тодорхойлох, ослын тохиолдлыг мэдээлэхтэй холбоотой хяналтын байгууллагын үүрэг хариуцлагын тухай ойлголтыг оролцогчдод өгөх юм. Ослын нөхцөл байдлыг тодорхойлж, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлснээр туяа эмчилгээний тасгийн цацрагийн аюулгүй ажиллагаа болон чанарын хяналт, чанарын баталгааг сайжруулахад  чухал ач холбогдолтой юм.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй