Дэлхийн томоохон ураны үйлдвэрлэгчид

Ураны шар нунтгийн арилжааны үнэ 2019 оны байдлаар нэг фунт нь 24-29 ам.доллар хооронд байсан бол 2020 оны эхний 9 сарын байдлаар мэдэгдэхүйц өсөж, дунджаар 29.99 ам.доллар буюу 1 кг нь 66.12 ам.доллар болж өсчээ.

Канадын ураны уурхай хаагдсан болон Казакстан Улс ураны үйлдвэрлэлийн хэмжээ буурсантай холбоотойгоор цөмийн түлшний үнэ өнгөрсөн 5 сард сүүлийн 4 жилийн хамгийн өндөр үзүүлэлт 1 фунт нь 33.93 ам.доллар буюу 1 кг нь 74.80 ам.долларт  хүрч өссөн талаарх судалгааны мэдээллийг INN (Хөрөнгө оруулагчдын мэдээллийн сүлжээ) 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нийтэлжээ.

Нийтлэлд шинээр баригдаж буй цөмийн реакторууд нь ураны олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгох бөгөөд энэ нь уран үйлдвэрлэгч компаниудад эерэг нөлөө үзүүлнэ, ураны урт хугацааны эрэлтийн хэтийн төлвөөс харахад 2025 он гэхэд эрэлт 25 хувиар өснө гэж таамаглал байгаа ба энэхүү өсөлт нь Азийн хүчирхэгжиж, өсөн нэмэгдэж буй цөмийн эрчим хүчний салбараас үүдэлтэй гэжээ.

Түүнчлэн мэдээлэлд өссөн нэмэгдэж буй цөмийн эрчим хүчний бага чадлын модуляр реакторын хэрэгцээ ч мөн ураны үнэд нөлөөлж байна.

Үүнтэй уялдан ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон 5 компанийг тодруулж, өнгөрсөн он болон 2020 онд болсон үйл явцын мэдээллийг товч танилцуулсан байна.

Тухайлбал:

1. Камеко /Cameco/ компани нь 2019 онд 9 сая фунт ураныг үйлдвэрлэж, ураны үйлдвэрлэгч компаниудын жагсаалтын тэргүүнд эгнээнд жагсжээ. Тус компанийн гурван улс дахь томоохон уурхай нь 2019 онд дэлхийн ураны нийт үйлдвэрлэлийн 9 хувийг бүрдүүлжээ. Нэмж дурдахад Камеко Казахстан дахь уурхайн 60 хувийг эзэмшдэг. COVID-19 журмын дагуу Камеко 2020 оны эхээр Сигар нуурт үйлдвэрлэлээ түр хугацаагаар зогсоосон.

2. BHP компани нь 2019 онд 7.8 сая фунт ураны шар нунтаг үйлдвэрлэсэн бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогддог орнууддын нэг Австрали Улс дахь Олимпик Дам уурхайг эзэмшдэг. Тус уурхайн бүтээн байгуулалтад нийт 350 сая австрали доллар зарцуулсан бөгөөд 2018 оноос бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж, 120 шинэ ажлын байрыг бий болгожээ. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээлснээр Олимпик Дамын орд нь 347,000 тонн ураны исэл нөөцтэй юм.

3.    Рио Тинто /Rio Tinto/ компани нь 2019 онд 4.7 сая фунт уран үйлдвэрлэсэн. Рио Тинто 2019 оны хамгийн том уран үйлдвэрлэгчдийн жагсаалтын 2 дугаараас 3 дугаарт шилжсэн. Ураны олборлолтын жилийн нийт хэмжээ 29 хувиар буурч, 2018 онд 6.7 сая фунт байсан бол 2019 онд 4.7 сая фунт болтлоо буурсан байна. 2018 оны 11 дүгээр сараас өмнө Рио Тинто дэлхийн хамгийн том, урт хугацааны төсөл болох Намиби дахь ураны Россинг ил уурхайн хувьцааг эзэмшдэг байсан ба Африк дахь төслийнхөө хувийг Хятадын үндэсний уран компанид 106 сая доллараар заржээ.

4.    Австралийн Энержи Ресурс /Energy Resources of Australia/ компани нь 2019 онд 3.8 сая фунт ураны исэл үйлдвэрлэсэн. “Австралийн Энержи Ресурс" нь Австралид төвтэй "Рейнжер" уурхайг "Рио Тинто"-той хамт эзэмшдэг. 2012 онд Рейнжер уурхайн үндсэн үйлдвэрлэл зогссон ч, овоолсон ураны хүдрээс олбрололтыг явуулж байна. Тус компани нь ураны уурхайн төслийн талбайд байгаль орчны нөхөн сэргээлтийг үргэлжлүүлэн хийж, хаалтыг эцэслэхээр ажиллаж байна. Компани нь байгаль орчны нөхөн сэргээх итгэлцлийн санд 76 сая ам.доллар байршуулсан бөгөөд нөхөн сэргээлтэд нийт 770 сая ам.доллар төсөвлөжээ. 2021 оны 1 дүгээр сард Байгаль орчны нөхөн сэргээлтийн төслийн талбайд олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа бүрэн дуусаж, нөхөн сэргээлтийг 2026 оны 1 дүгээр сар гэхэд хийж гүйцэтгэх юм байна.

5.    Бусад компаниудын ураны үйлдвэрлэл: Дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгчдийн хоёр нь Казахстан Улсын төрийн өмчит Казатомпром, ОХУ-ын төрийн өмчит Уран Нэг /Uranium One/ юм. Казахстаны уран, цөмийн эрчим хүчний үндэсний үндэсний компани болох Казатомпром нь дэлхийн хэмжээнд хэд хэдэн үйл ажиллагаа, хамтарсан үйлдвэртэй. 2019 оны хамгийн том уран үйлдвэрлэгч орны хувьд 26 сая фунт уран олборлож, дэлхийн нийт нийлүүлэлтийн 22 хувиас давжээ. Уран Нэг компанийн бүтээгдэхүүн 2019 онд дэлхийн нийт бүтээгдэхүүний 8 хувийг бүрдүүлжээ. Хуучин АРЕВА хэмээх Орано нь 2017 он хүртэл олон нийтэд арилжаалагддаг нээлттэй компани байсан бөгөөд "олон жилийн турш алдагдал хүлээсний эцэст хуваагдаж дахин хөрөнгө оруулсан. "Үүний дараа Орано группын үйл ажиллагаа сайжирч, 2019 онд дэлхийн ураны нийлүүлэлтийн 11 хувийг бүрдүүлсэн байна.

Дээр дурдсан хамгийн том уран үйлдвэрлэгчдээс гадна бага хэмжээгээр үйлдвэрлэсэн компаниуд байдаг. 2019 онд эдгээр жижиг тоглогчдод багтах Энержи Фиюлс /Energy Fuels/ нь 70,000 фунт ураны шар нунтгийг гаргаж авсан, Ур-Энержи /Ur-Energy/ нь 47,957 фунт ураны шар нунтгийг тус тус үйлдвэрлэжээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу: https://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing/largest-uranium-companies

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй