“Nuclearelectrica” болон “NuScale" нар хамтран ажиллахаар болов.

АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA) АНУ-ын Худалдааны яамтай Бухарест хотноо хамтран зохион байгуулсан.

Cеминарын үеэр Румын Улсын “Nuclearelectrica” болон АНУ-ын “NuScale” компани, мөн санал болгож буй талын эзэмшигч E-INFRA нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар Дэлхийн Цөмийн Мэдээллийн сайтад нийтэлжээ.

Өнгөрсөн онд АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг нь “Nuclearelectrica”-д бага чадлын модуляр реакторын (SMR) боломжит талбайн байршлыг тодорхойлж, үнэлэхэд зориулж 1.2 сая долларын тэтгэлэг олгосон байна.

“Nuclearelectrica”-ийн Гүйцэтгэх захирал Космин Гита хэлэхдээ бидний сонгосон талбай бүхий шаардлагыг хангаж байгаа бөгөөд "Энэ арван жилийн хугацаанд Румын Улс SMR байршуулах зорилтыг биелүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Румын Улс бүс нутагтаа бага чадлын модуляр реакторыг хөгжүүлэх төв болох боломжтой" гэж мэдэгдэв.

“NuScale”-ийн SMR технологи нь 2020 оны наймдугаар сард АНУ-ын Цөмийн хяналтын комиссоос зөвшөөрөл авсан анхны технологи юм.

“NuScale”-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Хопкинс хэлэхдээ “Румын Улсын бага оврын модуляр реакторын хөтөлбөрт зориулж “NuScale” технологийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах зэрэгт Nuclearelectrica-тай хамтран ажиллах нь чухал алхам юм. Бид талбайн судалгаа болон технологийн давуу талыг бататгах дараагийн үе шатандаа Nuclearelectrica, E-INFRA-тай хамтран ажиллахад таатай байна" гэжээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос харна уу https://www.world-nuclear-news.org/Articles/Nuclearelectrica-and-NuScale-sign-MoU,-site-chosen

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй