Хонгянхэ ЦЭХС - Нэг блок анхын критик чадалдаа хүрлээ

Хойд Хятадын Лианон мужийн нутагт орших Хонгянхэ Цөмийн эрчим хүчний станцын 1-р блок цөмийн гинжин урвалыг удирдлагатай явуулж чадсанаараа ашиглалтанд ороход тун дөхөөд байна. Хонгянхэд баригдаж буй дөрвөн даралтат усан реактор (CPR-1000)

Энэ сарын 16-нд Хонгянхэ Цөмийн эрчим хүчний станцын 1080 МВт-ын хүчин чадалтай нэг реактор критик чадалдаа хүрлээ хэмээн Хятадын Эрчим Хүчний Корпораци болон Хятадын Гуандон ЦЭХ-ний Компаниас мэдээллээ. Энэхүү реактор нь CPR-1000 төрлийн даралтат усан дөрвөн реакторуудаас хамгийн түрүүнд баригдаж эхэлсэн нь юм. 2014 оны сүүлч гэхэд бусад гурван реакторууд нь ашиглалтанд бүрэн орох төлөвлөгөөтэй байна. CPR-1000 нь Гуандон мужийн Лингао болон Даяа Баяа дахь реакторуудтай адил Арева компанийн барьсан даралтат усан реактор юм. 


Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/NN-First_criticality_for_Hongyanhe_unit-2201134.html

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй