ИТАЛИ УЛСАД ЭМНЭЛГИЙН ФИЗИКИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Олон улсын онолын физикийн төв (ICTP) болон Триестийн их сургууль хамтран хэрэгжүүлдэг хоёр жилийн ахисан түвшний эмнэлгийн физикийн магистр (MMP)-ын 2024-2025 оны хөтөлбөр зарлагджээ.

Энэхүү хөтөлбөр нь физикийн болон холбогдох салбаруудын залуу, ирээдүйтэй төгсөгчдийг (гол төлөв хөгжиж буй орнуудын) төгсөлтийн дараах онолын болон эмнэлзүйн сургалтад хамруулж, цаашид эх орондоо эмнэлгийн физикчээр ажиллах боломжийг нээх зорилготой юм.

Хөтөлбөр нь ICTP-ийн түнш Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн (ОУАЭА) мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар үндсэн болон гүнзгийрүүлсэн сургалтыг англи хэл дээр нэг жилийн хугацаатай явуулах ба үүний дараа хөтөлбөрийн сургалтын сүлжээ эмнэлгийн физикийн салбаруудаар дамжуулан клиникийн сургалтыг үлдсэн нэг жилийн хугацаанд явуулна.

Өргөдөл гаргагчдад тавигдах шалгуурт физикийн чиглэлээр эсвэл холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй байх мөн их сургуулийн төгсөлтийн дүн, судалгааны чиглэл, мэргэшсэн туршлага зэргийг тусгажээ.

Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай ба хөтөлбөр нь НҮБ, ЮНЕСКО, ОУАЭА-ийн гишүүн орнуудын залуу (30-аас доош насны) мэргэшсэн төгсөгчдөд нээлттэй.

Хөтөлбөрт хөгжиж буй орнуудын нэр дэвшигчдэд тэтгэлэг олгох боломжтой.

Сургалтад хамрагдах өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 30.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос харна уу.

https://www.iomp.org/ictp-units-master-in-medical-physics-call-for-applications-for-the-cycle-2024-25/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй