“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цөмийн энергийн комиссын Ажлын албаны хамт олон нэгдэж 100 мод тарилаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад мод чухал ач холбогдолтой.

Усалгааны ашигтай систем бий болгох, хөрсний үржил шимийг тодорхойлоход цөмийн технологийг өргөнөөр хэрэглэдэг.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх, санаачилгатай оролцож, эх байгалиа хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй