Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Байгууллагын түүх

  • 1956 оны  09 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Дубна хотод Цөмийн шинжилгээний  нэгдсэн институтийн гишүүн орнуудын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд БНМАУ-ыг төлөөлж БНМАУ-ын Шинжлэх ухааны хорооны жинхэнэ гишүүн, ЦШНИ-ийн Эрдэмийн зөвлөлийн гишүүн Н.Содном (төлөөлөгчдийн тэргүүн), Сангийн яамны орлогч сайд, ЦШНИ-ийн Санхүүгийн хорооны гишүүн Б.Дүгэрсүрэн нар оролцсон.

  • Эрдэмтэн Д.Түвдэндорж, Н.Далхжав нар хамтран Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ээс тусламжаар авсан багаж хэрэгслийг түшиглэн Их энергийн физикийн тасаг /Физик технологийн хүрээлэн/-ийг  байгууллав.

  • "Цөмийн энергийн комисс байгуулах тухай" БНМАУ-ын Сайд нарын зөвлөл (СнЗ)-ийн 1962 оны 389 дүгээр тогтоол гаргаж, Цөмийн энергийн эрдэм шинжилгээний ажлыг өрнүүлэн, тус орны үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын байгууллагад цацраг идэвхт бодис-изотопуудыг хэрэглэх явдалд улсын хяналт тогтоох зорилгоор БНМАУ-ын СнЗ-ийн дэргэд Цөмийн энергийн комиссыг байгуулах шийдвэрийг гаргажээ.

  • "Радиологийн лаборатори байгуулах тухай" БНМАУ-ын СнЗ-ийн 1964 оны 450-р тогтоолоор Агаар, газрын хөрс, ус, ургамал, хүнс, тэжээлийн зүйлийн радио идэвхт чанарыг тус улсын нутаг дэвсгэр дээр байнга ажиглан судлах, радио идэвхт бодис ашигладаг газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналтыг хүчтэй болгох зорилгоор Радиологийн лабораторийг Шинжлэх ухааны академийн Физик-технолгийн хүрээлэнд байгуулжээ. 

  • МУИС-д Цөмийн шинжилгээний лаборитори /Цөмийн физикийн судалгааны төв/ 

  • 1973 оны 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд болсон Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын ээлжит 17 дугаар хуралдаанаар Монгол Улс Агентлагийн 105 дахь гишүүнээр элссэн байна. Тус чуулганд БНМАУ-ын Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны дарга, академич М.Даш, БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Цөмийн энергийн комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, профессор Б.Далхсүрэн, Гадаад явдлын яамны ажилтан М.Одончимэг нар оролцжээ.

  • "Улсын ариун цэврийн хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын СнЗ-ийн 1972 оны 410 дугаар тогтоолын дагуу 1976 оны Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтийн дэргэд Цацрагийн хяналтын лабораторийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

  • Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд Цөмийн энергийн газар - Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулагдан  ажилласан. 

    “Цөмийн энергийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засийн газрын 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар тогтоол

  • Азийн цөмийн хамтын ажиллагааны форум  

  • Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд Цөмийн энергийн комисс ажиллаж байна.

    - "Цөмийн энергийн тухай хууль"-ийн 2015 оны 02-р сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлт

    - "Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн 72-р тогтоол