(2017-03-10 10:01:00)

Бидний тухай

Нарийн бичгийн Даргын мэндчилгээ

Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги, ашиглах, цөмийн техник, технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг бүхий Цөмийн Энергийн Комисс анхлан байгуулагдсанаас хойш даруй түүхэн 50 илүү жил өнгөрлөө.

Монгол Улсын Их хурал 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолоор шинэчлэн баталсны дагуу Цөмийн энергийн комисс, түүний Ажлын алба шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж эхлэснийг Та бүхэндээ уламжлуулахад таатай байна.

Бидний зорилго бол Монгол Улсыг дэлхийн технологийн хэрэглэгч орноос бүтээгч орон болгоход цөмийн шинжлэх ухааны дэвшлийг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, салбарын мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалтыг олон улсын стандарт, шаардлагын түвшинд хүргэхийн төлөө гадаад улс орон, олон улсын байгууллагууд,төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач нартай нягт хамтран ажиллах явдал юм.

Бидний ажлыг дэмжин ажилладаг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг манай цахим худсаар тавтай зочлон хэрэгтэй мэдээ, мэдээллээ харилцан солилцож, санал, хүсэлтээ бидэнд харамгүй ирүүлж байхыг Та бүхнээс хүсье.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН 
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА                                                                 Г.МАНЛАЙЖАВ