Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Бидний тухай

Хамтын ажиллагаа

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

Мэргэжилтэн бэлтгэх талаар Монгол Улсын Цөмийн энергийн газар, ОХУ-ын Атомын энергийн “РосАтом” улсын корпораци хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. Монгол Улс, Улаанбаатар хот, 2009.05.12

(РосАтом улсын корпорацийн захирал С.В.Кириенко, ЦЭГ-ын дарга С.Энхбат)

ЯПОН

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. Япон Улс, Токио хот, 2009.07.16

(ЦЭГ-ын дарга С.Энхбат, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны сайд ...)

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Атомын энергийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. БНЭУ, Шинэ Дели хот, 2009.09.14

(ЦЭГ-ын дэд дарга Ц.Дамдинсүрэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Атомын энергийн газрын дарга Шри Жоши)

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛС

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбар дахь хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “АРЕВА” групп хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. Монгол Улс, Улаанбаатар хот, 2009.10.05

 

(ЦЭГ-ын дарга С.Энхбат, Бүгд Найрамдах Франц Улсын “АРЕВА” группын Гүйцэтгэх захирал Анн Лувержон)

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД УЛС

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хятадын Үндэсний цөмийн корпораци хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. Монгол Улс, Улаанбаатар хот, 2010.06.01

 

(Хятадын Үндэсний цөмийн корпорацийн захирал Сун Чин, ЦЭГ-ын дарга С.Энхбат)

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. Монгол Улс, Улаанбаатар хот, 2010.09.22

 

(АНУ-ын Эрчим Хүчний яамны Дэд сайд Д.Понемэн, МУ-ын Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар)

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС

2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт судалгаа, хүний нөөцийн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол, шинжлэх ухаан технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг. БНСУ, Сөүл хот, 2011.03.24

 

(Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол, Шинжлэх ухаан технологийн яамны Сансар, цөмийн технологийн газрын дарга Ян Сун Кван)

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС

Монгол Улсын Цөмийн энергийн газар болон БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яам хооронд цөмийн технологи болон цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг. БНЧУ, Прага хот, 2012.12.19

 

(ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр, БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яамны дэд сайд Милан Ховорка)