ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

 

Дугаар 72

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Цөмийн энергийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Комиссын дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтыг ЗГ-ын 2015-10-12-ны өдрийн 401-р тогтоолоор өөрчлөн найруулсан, мөн ЗГ-ын 2016-1-18-ны өдрийн 56-р тогтоолоор нэмэлт оруулсан. ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 195-р тогтоолоор 1-р хавсралтыг шинэчлэн баталж, 2-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон/

2. Цөмийн энергийн комиссын ажлын албаны орон тооны хязгаарыг 33 байхаар тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдууланЦөмийн энергийн комиссын дүрэм батлах тухай” Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 369 дүгээр тогтоол, “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                        С.БАЯРЦОГТ

 

 

 

 

 

 

Засгийн газрын 2016 оны 195 дугаар

тогтоолын хавсралт

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Комиссын дарга                        -Монгол Улсын Ерөнхий сайд

Гишүүд:                                                    - Байгаль орчин, аялал жуучлалын яамны Төрийн                           нарийн бичгийн дарга;

- Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

- Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

- Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

- Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;

- Тагнуулын ерөнхий газрын дарга;

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;

- Ашигт малтмал, газрын тосны газрын дарга;

- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга;

- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга;

(зөвшилцсөнөөр)

- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах референт;

           

Нарийн бичгийн дарга                                        -Ажлын албаны дарга.

----оОо----