“Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах нь” сургалт зохион байгуулагдлаа

Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалтыг 2019/05/14-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

2019_05_21_024-5(1)Сургалтаар 10 төрийн байгууллагын 32 оролцогчид cургагч багш нарын зөвлөгөөний дагуу Олон улсын зөвлөмжийг ашиглан, цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөөний төслийг Монгол улсын хууль эрх зүйн тогтолцоонд нийцүүлэн хамтран боловсрууллаа.

Олон улсын хэмжээнд цөмийн  терроризимын аюул занал бодитоор оршсоор байгаа энэ үед болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аливаа улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус сургалт нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг, сайжруулсан парактик ач холбогдолтой сургалт боллоо.

Тус сургалтаар боловсруулсан төлөвлөгөөг цаашид цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ашиглан өөрсдийн байгууламжид тохирсон “Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулан хуулийн зохицуулагч болон хяналтын, хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж, батлуулах бөгөөд цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө нь цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалтын соёлыг тодорхой түвшинд ахиулахад чухал холбогдолтой юм.