Цөмийн технологи Археологийн салбарт

Олон улсад түүхийн өв соёлоо танин мэдэх, сэргээн засварлахад цөмийн болон цацрагийн технологийг хэрхэн ашиглаж байгаа талаар видео мэдээллийг тайлбарын хамт хүргүүлж байна

Дэлхий олон орны эрдэмтэн судлаачид  түүхийн олдворын судалгаа, түүнийг хадгалахад цацрагийн технологийг ашиглан байна. Тухайлбал, Албани Улсын Үндэсний түүхийн музейн судлаачид рентген туяанд суурилсан  үл эвдэх сорилын аргыг ашиглан эртний хөрөг, метал хийцийн  судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.  Esmeralda vataj, Цөмийн физикийн хэрэглээний институт, Албани Улс Үл эвдэх сорилын арга нь эртний эдлэлийн найрлага, агуулгыг судлахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү аргын тусламжтайгаар материал доторх агуулга, хийцийн найрлагыг судлахад судалгааны материалын хийцэд ямарваа нэгэн гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх боломжтой. Энэ аргын тусламжтайгаар олж авсан үнэ цэнэтэй мэдээлэлд тулгуурлан нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэдэг.   Радиографи нь рентген цацраг ашиглан тухайн судалгааны биетэд ямар ч гэмтэл учруулахгүйгээр бүтцийг богино хугацаанд үр дүнтэйгээр харуулдагаараа давуу талтай.  Түүнчлэн, радиографийн тусламжтайгаар биетийн гадаргуугаас харах боломжгүй ан цав болон эвдрэл гэмтэлийг оношилж тогтоох боломжтой. Рентген флоуренцын төхөөрөмжийн тусламжтайгаар тухайн бүтээлд ямар төрлийн будаг,  металлыг ашигласан бэ? гэдгийг тодорхойлж өгдөг ба түүний тусламжтайгаар  эх хувилбарыг сэргээн засахад ашигладаг байна.  Arta Dollani, Албани Улсын түүх, хөшөө дурсгалын хүрээлэн Түүх, соёлын үнэт баримт болох түүхийн өвийг хамгаалж хадгалах нь тухайн улсын улсын хувьд түүхт өв соёлоо танин мэдэхэд маш чухал ач холбогдолтой юм. Эх сурвалж: https://www.iaea.org/