Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

Цөмийн энергийн комиссоос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилго бүхий Эрдэмтдийн зөвлөлийн хурал 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус Ажлын албаны байранд болж өнгөрлөө.

Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Чингис хааны одонт академич П.Очирбат, академич Х.Намсрай, академич Ц.Баатар, профессор Г.Хүүхэнхүү, профессор С.Даваа,  профессор Г.Алтанзаяа, доктор О.Чулуун, доктор Д.Төмөртогоо, доктор З.Ганбаатар, доктор М.Уянга зэрэг цөмийн физик, технологи, геологи, уул уурхай, байгаль орчин, хууль эрх зүй, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд байдаг. Хуралдаанд зөвлөлийн гишүүдээс гадна Цөмийн энергийн комиссын Ажлын албаны удирдлагууд оролцлоо.