“ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2022 оны 12 дугаарсарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Сургалтад Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш нар болон ЦЭК-ын Ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт,Фукушима Дайчи АЦС-ын ослын дараах цацрагийн бодит хэмжилт, Цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ хийх, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний талаар ОУАЭА-аас гаргасанзөвлөмж, Япон Улсын ослын үеийн хариу арга хэмжээ, үүрэг, хариуцлага, бэлэн байдлын хөтөлбөр,Монгол Улсын ослын бэлэн байдал хариу арга хэмжээ, Цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, түүний ажиллах зарчим зэрэг сэдвээр хичээл орж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх, цацрагийн бохирдолд хэмжилт хийх, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах, цацрагийн ослын нөхцөлд хариу арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авах болон холбогдох байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулах талаар тахимын дасгал, сургуулилтыг хийж байна.