Барилгын материал үйлдвэрлэгч, болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнд цацрагийн аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах тухай

Нэг. Дүгнэлт гаргуулах үндэслэл

Сүүлийн үед барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эдэд цахилгаан станц болон уурын зуухны хаягдал үнсийг ашиглаж үнсэн блок үйлдвэрлэж ханын материалд ашиглах явдал ихсэж байна. Нүүрсний үнсний цацраг идэвхжлийн хэмжээнээс хамааранбарилгын материалын цацраг идэвхт изотопын агууламж харилцан адилгүй байх ба хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь мөнөөр өөр байна.

Иймээс импортын болон эх орны үйлдвэрийн барилгын материал нь цацрагийн аюулгүйн норм, стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлэх эсэхийг тогтоох шаардлагатай.

Нийтийн орон сууц, олон нийтийн болон нийгэм ахуйн байрны барилгын материалын байгалийн цацраг идэвхт изотопуудын зөвшөөрөгдөх хэмжээг манай улсад мөрдөгдөж байгаа Цацрагийн аюулгүйн норм-83 (ЦАН-83), “Барилга, барилгын материал, Керамик тоосго ба гулдмай” MNS 138:99 стандартаар тогтоож өгсөн байдаг.

Иймээс импортын болон эх орны үйлдвэрийн /ялангуяа цахилгаан станц, уурын зуухны хаягдал үнсийг ашиглаж үйлдвэрлэсэн барилгын материал/ барилгын материалуудыг цацрагийн хяналтанд хамруулан, цацраг идэвхт изотопын шинжилгээ хийж, цацрагийн аюулгүйн норм, стандартын дагуу цацрагийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхийг тогтоох ажлыг Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээрр зүйлийн 11.6.14 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газар /ЦЦХГ/ -аас улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

Хоёр.Дүгнэлт гаргуулах журам

1. Барилгын материал импортлогч болон үйлдвэрлэж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд уг бүтээгдэхүүнээ борлуулахын өмнө цацрагийн аюулгүй байдлыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газарт албан тоотоор ирүүлнэ.

2. Албан тоотод дараах материалыг хавсаргана. Үүнд:

а/. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний нотариатаар балуулсан иргэний үнэмлэхний хуулбар

б/. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний технологийн бичиг баримт

в/. БАК-ын чанарын баталгаажуулалтын шинжилгээний дүн

г/. Гадаадаас оруулж ирсэн бол үйлдвэрлэгчээс олгосон чанарын гэрчилгээ

д/.Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон цацрагийн шинжилгээний бичиг баримт

3. ЦЦХГ-аас томилогдсон байцаагч импортлосон болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулан, шинжилгээний лүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, хүсэлт гаргсан байгууллагад хүргүүлнэ.

Барилгын материалыг радийн эквивалентийн нийлбэр идэвхийн хэмжээгээр нь ашиглах барилгын төрөл

 

Цөмийн болон цацрагийн хяналтын газрын  хаяг, утас

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Утас/факс:    70111003,  70110841

Утас: 70111006, 70110592

Хаяг: УМХГ-ын Нэгдсэн төв лабораторийн байр 102 тоот өрөө

Е-mail: monnra@mbox.mn