АЗИЙН ЦӨМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМЫН ХАВДРЫН ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УУЛЗАЛТ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол Улс Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум (АЦХАФ)-д 2010 онд нэгдэн орсноос хойш Зүүн өмнөд Азийн орнууд дахь цацрагийн хэрэглээ, судалгааны реакторын хэрэглээ, цөмийн аюулгүй ажиллагааг сайжруулах, цөмийн дэд бүтцийг бэхжүүлэх 5 төрлийн 7 төсөлд тасралтгүй оролцож ирсэн.

Хурлыг Цөмийн энергийн комисс, Хавдар судлалын үндэсний төв, БСШУСЯ, Японы Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Японы цөмийн аюулгүй байдлын судалгааны нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд Ази, Номхон далайн бүсийн 12 орны төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.

Тус хурлаар цацраг туяа эмчилгээний арга зүйг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэж харилцан туршлага солилцох юм.

Манай улс 2010 онд Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумд гишүүнээр элссэнээс хойш хавдрын туяа эмчилгээний бүсийн, бүс нутгийн олон төсөл, уулзалт, семинарт хамрагдаж, салбарын хүний нөөцийг чадавхжуулан мэдлэг туршлагаа солилцож, тодорхой үр дүнд хүрч байгаа билээ.

Тухайлбал “Хавдрыг ионжуулаг цацрагаар эмчлэх”төслийн хүрээнд Азийн 10 гаруй улсын туяа эмчилгээний институтийг хамарсан олон улсын хамтарсан эмнэлзүйн судалгаанд Монголын Туяа эмчилгээний баг 2013 оноос нэгдэн, “Хөхний хавдар-I”, “Умайн хүзүүний хавдар-IV, V” судалгаануудад амжилттай оролцожумайн хүзүүний хавдрын 3 хэмжээст дүрслэлд үндэслэсэн дотуур туяа эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд амжилттай нэвтрүүлж байна.