“Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Авлигатай тэмцэх газраас “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Цөмийн энергийн комиссын Ажлын албаны албан хаагчдад дотоод сургалтын цагаар /2024.01.30/ мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссарууд сургалт хийж, авлигын ойлголт, үүсэж буй шалтгаан нөхцөл, нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, авлигын эрсдэлээс сэргийлэх нь зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Авлигын эсрэг нэгдье.http://youtube.com/watch?v=-dF-sxMv0hs