ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 532 дугаар тогтоолын дагуу Цөмийн энергийн комиссын Ажлын албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
Дуудлагаар худалдааны талаар доорхи холбоосоор орж танилцана уу.
Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:
Дуудлага худалдаа болох хугацаа, газар:
2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт “Цөмийн энергийн комисс”-ын байрны 308 тоот хурлын зааланд болно. /Хаяг: Цөмийн энергийн комисс. Хан-Уул дүүрэг, 20 хороо, Үйлдвэрчдийн гудамж 2, Улаанбаатар 17042/
Ялсан этгээдийг томилох журам:
Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:
Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах данс:
Хүлээн авагч байгууллага: Цөмийн энергийн комиссын ажлын алба
Регистрийн дугаар:5952506
Дансны дугаар: 100900018026 Төрийн сан
Гүйлгээний утга: Овог нэр
Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл Цөмийн энергийн комиссын 211 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг +976-98089339, 51-267152 утсаар авна уу.