Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн гишүүн орнуудын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн хороо (БЭТХ)-ны ээлжит чуулганд оролцов.

Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТХ) С.Даваа, Цөмийн физикийн судалгааны төвийн захирал Б.Мөнхбат, ЦШНИ-ийн Монгол ажилтнуудын бүлгийн ахлагч Г.Ганболд нар ЦШНИ-ийн гишүүн орнуудын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн хороо (БЭТХ)-ны ээлжит чуулган 2025 оны 03 дугаар сарын ээлжит чуулганд оролцов.
Төлөөлөгчдийг ЦШНИ-ийн дэд захирал Л.К.Костов, Цацрагийн биологийн лабораторийн захирал А.Н.Бугай, Сургалт-судалгааны төвийн захирал Д.В.Каманини нар тусгайлан хүлээн авч, энэ оны 7-р сарын эхээр Монгол Улсад NUMAR-Gobi зуны сургалтын зохион байгуулах тухай ярилцав. Энэ сургуулиар ЦШНИ-ийн эрдэмтэд “Хүрээлэн буй орчны судалгаа, материал судлал, биологи дахь цөмийн аргууд ба хэрэглээний судалгааны чиглэлээр монголын залуу судлаач, магистр, докторын суралцагчдад сургалт явуулах юм.

Төлөөлөгчид Нейтроны физикийн лаборатори, Мэдээллийнтехнологийн лабораториудад зочилж ИБР-2 реакторын байдал, түүн дээр хийгдэж ирсэн нейтрон идэвхжлийн шинжилгээний болон нейтроноор явагдах цөмийн урвалын хамтарсан судалгааг үргэлжлүүлэх, Монгол Улсын ШУА-д байгуулсан сервэрийн системийг ЦШНИ-ийн суперкомьютерийн сүлжээнд холбож тооцоолол хийх боломжтой тухай ярилцав. Мөн Сургалт-судалгааны төвд дунд сургуулийн сурагчдад зориулсан физик, цөмийн физикийн лабораторийн сонирхолтой ажилбаруудтай танилцаж, улмаар ЦФСТ-тэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар болов.