Эрдэмтдийн зөвлөл
ЦЭК-ын дэргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, орчин үеийн дэвшилтэт цөмийн технологи нэвтрүүлэхэд тус комиссоос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Эрдэмтдийн зөвлөл ажилладаг.
Тус зөвлөл нь дарга, гишүүдээс бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд цөмийн энерги, эдийн засаг, хууль эрх зүй, геологи, уул уурхай, байгаль орчны салбарт мэргэшсэн, мэдлэг чадвартай эрдэмтдээс бүрддэг.
Зөвлөл 2020-2024 онд 6 удаа хуралдаж, 10 асуудал хэлэлцэж, 9 зөвлөмж гаргасан. Тухайлбал, “ЦЭТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; “ЦЭК-ын Стратеги төлөвлөгөө”-ний төсөл; Монгол Улс олон улсын конвенцид нэгдэн орох, протокол соёрхон батлах асуудал; ОУАЭА хооронд байгуулах “ТХА-ны хүрээ, 2022-2027” баримт бичгийн төсөл; “Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг C.A.C хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний төсөл; ЦЭК-ын Ажлын албаны санхүүжилтээр гүйцэтгэх судалгаа-хөгжүүлэлтийн ажлын сэдэв зэрэг асуудлуудыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад чиглэл болгосон зөвлөмж өгсөн.

