“Бага чадлын цөмийн реакторын хүний нөөцийн хөгжил” сэдэвт семинар болов.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ‘Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ” гэж заасан зорилтыг хэрэгжүүлэхээр Цөмийн энергийн комиссоос Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд тус агентлагийн дэмжлэгээр “Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн асуудлууд болон аюулгүй ажиллагааны хүрээг сайжруулах зэрэг тогтвортой цөмийн эрчим хүчний стратегийн төлөвлөлтийн судалгаа” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд ОУАЭА, МУИС-тай хамтран 2026 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд “Бага чадлын цөмийн реакторын хүний нөөцийг хөгжүүлэх” сэдэвт үндэсний семинар зохион байгууллаа.
Семинарыг нээж ЦЭК-ын Ажлын албаны дарга Г.Манлайжав үг хэлэв. Тэрээр
Семинарт танилцуулга хийхээр ирсэн ОУАЭА-ийн экспертүүд цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж байгаа Монгол Улсын цөмийн сургалтын хөтөлбөрийг шинжилж/үнэлэх, ОУАЭА-аас зөвлөмж болгодог техникийн баримт бичгийн дагуу үндэсний хүний нөөцийн чадавхийг тодорхойлох, одоо байгаа цөмийн сургалтын хөтөлбөрийн шинжилгээний үндсэн дээр хөтөлбөрийг сайжруулах, бакалавр/магистрын сургалтын төлөвлөгөө боловсруулах талаар зөвлөмж өгөх, мөн бага чадлын модуль реакторын хөгжүүлэлт болон цөмийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой өргөн хэрэглээний симуляторын талаар танилцуулах гэж байгаа нь манай мэргэжилтнүүдэд чухал шинэ мэдлэг болно гэж үзэж байна. Энэ арга хэмжээ бол ОУАЭА-аас 2022 онд дэвшүүлсэн Atoms4NetZero санаачлагынхаа хүрээнд цөмийн эрчим хүчийг ашиглахыг зорьж буй гишүүн орнуудынхаа хүчин чармайлтыг дэмжиж, тогтвортой эрчим хүчний төлөвлөлтийн чадавхийг хөгжүүлэхэд аналитик арга хэрэгсэл, туршлагаа хуваалцаж байгаагийн нэгэн жишээ юм гэж онцлон тэмдэглэв.
Тус семинарт АҮЭБЯ, ЭХЯ, ЭХЭЗХ, ШМИХ, МГТБҮ, ШУТИС-ийн Эрчим хүч инженерчлэлийн сургууль, МУИС-ийн харъяа Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн зэрэг 12 байгууллагын мэргэжилтэн, судлаач, багш, эрдэм шинжилгээний ажилтан 40 гаруй багш, эрдэмтэн судлаач, албан хаагч нар оролцлоо.

Семинарын зорилго нь Монгол Улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөртэй холбоотой байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, бага чадлын реакторын технологи, хүний нөөцийн хөгжил, цөмийн мэдлэгийн менежмент, сургалтын тогтолцооны чиглэлээр олон улсын сайн туршлагыг хуваалцах, санал солилцоход оршиж байв.
Семинарт оролцсон ОУАЭА-ийн 4 эксперт бага чадлын модуль реакторын технологийн хөгжлийн чиг хандлага, реакторын физикийн үндсэн ойлголтууд, цөмийн эрчим хүчний станцын ашиглалтын онцлог, цөмийн түлшний аюулгүй ажиллагаа, цөмийн мэдлэгийн менежмент, цөмийн реакторын симуляторын хэрэглээний талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.
Цаашид дээрх төслийн хүрээнд Монгол Улсад цөмийн эрчим хүчний дэд бүтэц, урьдчилсан ТЭЗҮ-ийн асуудлаар цуврал арга хэмжээнүүд болно.
