Япон улсын Хирошима хотын Иргэдийн Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид ЦЭК-ын Ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.

Япон улсын Хирошима хотын Иргэдийн Хурлын дарга Takashi Nakamoto,  Иргэдийн хурлын гишүүн, Олон улсын энхтайван, аялал жуулчлалын тусгай хорооны дарга Keiji Ebisu нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Цөмийн энергийн комиссын Ажлын албаны үйл ажиллагаатай 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр танилцаж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.

Талууд цаашид дэлхий нийтээр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх бодлого, байр суурийг баттай дэмжихээ санал нэгтэй илэрхийлж, хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн нөлөөллөөс хамгаалах, үнэлгээ хийх асуудлаар хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр ярилцав.