ОЛОН УЛСЫН ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МАГИСТРЫН ЗЭРГИЙН ХӨТӨЛБӨР
KINS-KAIST магистрын зэргийн хөтөлбөр нь цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны чиглэлээр өндөр ур чадвартай залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой бөгөөд Солонгосын Цөмийн Аюулгүй Байдлын Институт болон Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Дэвшилтэт Институтийн хамтарсан олон улсын магистрын хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн агуулга: Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, хяналт шалгалт, цацрагийн хамгаалалт, бодлого боловсруулах, судалгаа ба хөгжүүлэлт, практик дадлагыг хамарна.
Суралцах хугацаа: 3 улирал буюу 1.5 жил
Суралцах газар: БНСУ-ын Дэжон хотод байршилтай.
Элсэлтийн бүртгэл
- Ажил олгогчоос санал болгосон захидал буюу Recommendation Letter авч, хөтөлбөрийн зохицуулагчид цахим шуудангаар (juyeong@kaist.ac.kr) илгээнэ.
- Өргөдлийг 2026 оны 3 сарын 03-17-ны хооронд цахимаар буюу https://gradapply.kaist.ac.kr/intergradapply/ цахим хуудаст хандаж гаргана.
Тэтгэлэг
KINS нь магистрын хөтөлбөрт сургалтын төлбөр, судалгаа, суралцахад зориулсан сар бүрийн тэтгэлэг, эх орноосоо ирэх, буцах нислэгийн зардал болон эрүүл мэндийн даатгалын хураамж зэрэг суралцахад зайлшгүй шаардлагатай бусад зардлуудыг багтаасан бүтэн тэтгэлэг олгоно.
Элсэгчдэд тавигдах шаардлага
Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Бакалаврын зэрэг (эсвэл түүнтэй тэнцэх боловсрол) эзэмшсэн байх;
- Засгийн газар эсвэл засгийн газрын харьяа цөмийн чиглэлийн байгууллагад ажиллаж байгаа байх;
- Засгийн газар эсвэл засгийн газрын харьяа цөмийн чиглэлийн байгууллагаас нэр дэвшүүлсэн/тодорхойлсон байх
- Англи хэлний албан ёсны мэдлэгийн шалгалтууд (TOEFL, TOEIC, TEPS, IELTS)-д ахисан дунд түвшний оноо авсан байх.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх баримт бичгийн талаар QR кодыг уншуулж, “Элсэлтийн удирдамж”-аас үзнэ үү.
