Олон Улсын Атомын Энергийн Агентлаг,Зүүн Хятадын Технологийн Их Сургуулийн хамтарсан магистр, докторын хөтөлбөр
Зүүн Хятадын Технологийн их сургууль нь БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Жянши мужийн Наньчан болон Фужоу хотуудад байрлах хоёр кампустай.
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA) нь гишүүн орнуудынхаа цөмийн технологийн хэрэглээ, уран олборлолт, металлурги, цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалтын чиглэлээр хүний нөөц сургах, мэргэшүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Зүүн Хятадын Технологийн их сургууль (ECUT)-тай хамтран ECUT-IAEA магистр, докторын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж байна.

ECUT-IAEA хөтөлбөрт элсүүлэх мэргэжлийн чиглэл, суралцах хугацаа
Докторын зэрэг олгох хөтөлбөр (4 жил):
- Геологийн нөөц ба инженерчлэл;
- Цөмийн шинжлэх ухаан, технологи
Магистрын зэрэг олгох хөтөлбөр (3 жил):
- Геологийн нөөц ба инженерчлэл;
- Хими;
- Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, инженерчлэл

ECUT-IAEA хөтөлбөрийн онцлог
- Хөтөлбөр Англи хэл дээр явагдана.
- Бүрэн тэтгэлэг олгоно.
ECUT болон ОУАЭА хамтран ивээн тэтгэж, сургалт, байр, амьжиргааны зардал, даатгалын хураамж, оршин суух зөвшөөрөл, эрүүл мэндийн үзлэг, бусад холбогдох зардлыг бүрэн хариуцна.
- Соёлын туршлага болон хамтын ажиллагаа
Хятад улсын уламжлалт болон орчин үеийн соёлоос суралцахын зэрэгцээ ECUT болон ОУАЭА-тай хамтран ажиллах, судалгаа хийх боломж нээгдэнэ.
- Жил бүр тус хөтөлбөрт 5-10 оюутан элсүүлдэг.
Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага
- Өргөдөл гаргагч нь БНХАУ-аас бусад улсын иргэн байх;
- Академик ур чадварын хувьд математик, физикийн мэдлэгтэй, судалгааны өндөр чадвартай байх;
- Англи хэлний TOEFL iBT ≥ 75, IELTS ≥ 5.5, эсвэл их сургуулийн англи хэлний албан ёсны сертификаттай байх;
- Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч нь бакалаврын зэрэг эзэмшсэн, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч нь магистрын зэрэг эзэмшсэн байх;
- Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд ОУАЭА болон Үндэсний зохицуулагч (Монгол Улсын Цөмийн энергийн комисс)-ийн санал болгосон/дэмжсэн өргөдөл гаргагчид тэтгэлэг олгоно.
Өргөдөл гаргах үйл явц:
Академик шаардлагыг хангаж буй өргөдөл гаргагчид ECUT-д өргөдлөө цахимаар шууд гаргана.
Тэтгэлэгт хүсэлт гаргах:
Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд ОУАЭА-аас тэтгэлэг олгох боломжтой нэр дэвшигчийг Цөмийн энергийн комиссын Ажлын албанд мэдэгдэнэ. Нэр дэвшигч тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ Цөмийн энергийн комиссын Ажлын албаар дамжуулан албан ёсоор гаргана.
Өргөдөл хүлээн авах хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.



