МОНГОЛ УЛСЫН СОЁРХОН БАТАЛСАН КОНВЕНЦУУДЫН БАТЛАМЖ ЖУУХ БИЧГИЙГ ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ РАФАЭЛ ГРОССИД АЛБАН ЁСООР ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Их Хурал “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц” болон “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт”, “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-ыг соёрхон баталсан. Тус конвенцуудыг соёрхон баталсныг баталгаажуулсан батламж жуух бичгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эх хадгалагчид гардуулан өгснөөр уг конвенцууд Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон.