ХЯТАДЫН АТОМЫН ЭНЕРГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Энэхүү хөтөлбөрийг Хятадын Атомын энергийн газар (CAEA) болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын Яам хамтран хэрэгжүүлдэг бөгөөд хөгжиж буй орнуудын цөмийн энергийг энх тайвны зорилгоор ашиглах салбарт ажиллаж буй залуу мэргэжилтнүүдийг сургах, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.
Тэтгэлгийн тоо:
Жил бүр нийт 100 оюутанд тэтгэлэг олгоно.
- 60-65 Магистр
- 35-40 Докторын зэрэгт суралцагчид
Тэтгэлгийн хугацаа:
- Магистрын суралцагчид: 2-3 жил
- Докторын суралцагчид: 3-4 жил
Сонгон суралцах чиглэлүүд:
- Цөмийн шинжлэх ухаан, технологи
- Цөмийн түлшний цикл ба материал
- Цөмийн анагаах ухаан
- Бөөмсийн физик ба цөмийн физик
- Инженерийн механик
- Эрчим хүч
- Цацрагийн хамгаалалт ба хүрээлэн буй орчны цацрагийн хамгаалалт
- Цацрагийн анагаах ухаан
- Атом ба молекулын физик
- Геологийн нөөц ба геологийн инженерчлэл
- Цөмийн шинжлэх ухаан ба инженерчлэл
- Эмнэлгийн физик ба инженерчлэл
- Материал боловсруулах инженерчлэл
- Биофизик
- Ашигт малтмал судалгаа, хайгуул
- Цөмийн технологи ба хэрэглээ
- Радиохими
- Материалын физик ба хими
- Физик
- Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба инженерчлэл
Их сургуулиуд:
- Харбин инженерчлэлийн их сургууль (Harbin Engineering University)
- Цинхуа Их Сургууль (Tsinghua University)
- Бээжингийн их сургууль (Peking University)
- Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (University of Science and Technology of China)
- Фудан Их Сургууль (Fudan University)
- Шанхайн Жяо Тун Их Сургууль (Shanghai Jiao Tong University)
- Жөжян Их Сургууль (Zhejiang University)
- Шиань Жяо Тун их сургууль (Xi’an Jiaotong University)
- Сүн Ятсений Их Сургууль (Sun Yat-sen University)
- Сучжоу Их Сургууль (Soochow University)
- Сычуань Их Сургууль (Sichuan University)
- Ланьжоу Их Сургууль (Lanzhou University)
- Ухань дахь Хятадын Геологийн Их сургууль (China University of Geosciences (Wuhan))
Өргөдөл хүлээн авах хугацаа:
Дараах системүүдээр 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор өргөдөл гаргана.
- Хятадын Засгийн газрын тэтгэлэгийн мэдээллийн систем (http://studyinchina.csc.edu.cn)
- Сонгосон их сургуулийн цахим бүртгэлийн систем (Шаардлагатай тохиолдолд баримт бичгийг шуудангаар илгээх)
Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт зэрэг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг QR кодыг уншуулж авна уу.
