МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ҮЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ БАТАЛГААНЫ ЧИГЛЭЛД ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Цөмийн энергийн комиссын дарга Ц.Туваан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нартай хоёр талын уулзалт хийж, Монгол Улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх бодлого, баталгааны тогтолцооны хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Цөмийн энергийн комиссын Ажлын албатай цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилтийн асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Түүнчлэн ОУАЭА-ийн төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн физикийн судалгааны төвөөр зочилж, МУИС-ийн Эрдмийн танхимд “ОУАЭА-ийн цөмийн баталгааны тогтолцоо, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийн ач холбогдол, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьж, эрдэмтэн судлаачид, оюутнуудад мэдээлэл өглөө.
