Цөмийн энергийн комиссын Ажлын алба “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож байна. /2026.04.10/

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг 2026 оны 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Тус өдөрлөгөөр уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь шуурхай хүргэх зорилготой.

Цөмийн энергийн комиссын чиг үүрэг, үйл ажиллагаа, Хууль тогтоомж, дүрэм журам, цацраг идэвхт, ашигт малтмал, цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүч, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, мэдээлэл хийж, зөвлөгөө өгч, багаж хэмжих хэрэгсэл дээр хэмжилт хийж үзүүлж байна.

Мөн МУИС-ийн Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн хүрээнд салбарын хүний нөөцийг бэлтгэж буй талаар танилцуулга мэдээллийг өгч байна.

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны тохижуулсан бүтикээс Та дараах мэдээллийг авах боломжтой. Үүнд:
-цөмийн технологийн хэрэглээ
-цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт
-цөмийн эрчим хүч
-цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа

– багаж хэрэгслүүд зэрэг болно.

Тухайлбал газрын гүний усны судалгааг тогтвортой изотопын аргаар судлах лаборатори, хөрсний эвдрэлийг судлах хөрсний лаборатори; рентгенфлюресценцийн аргаар агаар орчин, хөрсний элементийн анализ хийх орчны мониторингийн лаборатори; хөрсний тэжээмжийн судалгааны лаборатори; шингэн хромотографийн аргаар химийн бохирдол шинжлэх, гамма спектрометр, үл эвдэх сорилын сургалтын лаборатори, хүрээлэн буй орчны радон мониторингийн лаборатори, дозиметр баталгаажуулалтын лабораториудийг ашиглалтад оруулж, хөгжүүлж байна.
Мөн цөмийн эрчим хүчийг Монгол Улсад ашиглах боломжийг судлах суурь судалгааг цаг үеийн холбогдолтой шинэ технологиудтай уялдуулан хөгжүүлж байна.

Дээрх зорилтууд ба бусад 3чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа, ялангуяа Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтарсан төслүүд, хоёр талт хамтын ажиллагааг идэвхтэй ашиглаж, уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангахад салбар хоорондын уялдааг хангах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг олон улсын түвшинд мэргэжил дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллуулах, үнэлгээ хийлгэж, зөвлөмж авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Цацрагийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хөтөлбөр – Энэ чиглэлд тус Ажлын албанаас боловсруулан батлуулсан дүрэм, журам; Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын мэдээлэл, тэдгээрийн хэрэгжилт, зорилгыг танилцуулж байна.

Мөн бусад чиглэлд нэвтрүүлж буй технологиуд, тухайлбал эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлд нэвтрүүлсэн технологиуд, цаашид зорьж буй хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулж байна.