ХИЛ ДАМНАН ТАРХДАГ ТАРИМЛЫН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ (CRP)-Д ОРОЛЦУУЛНА.

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) нь хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эрсдэл учруулж буй хил дамнан тархдаг таримлын өвчнийг илрүүлэх, хянах, бууруулахад чиглэсэн шинэ судалгааны төслийг эхлүүлж буй талаараа 2026 оны 4 дүгээр сарын 16-нд нийтэлсэн байна.

Уг төсөл нь таримлын өвчнийг эрт үед нь илрүүлэх, тархалтыг тогтмол ажиглан хянах, шинжлэх ухаанд суурилсан хариу арга хэмжээг боловсронгуй болгох замаар дэлхийн хэмжээнд өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Мөн энэ хүрээнд өвчний тандалт, оношилгоо, удирдлагын чиглэлээр улс орнуудын техникийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү санаачилга нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангах, ургацын алдагдлыг бууруулах, улмаар хүнсний хангамжийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

ОУАЭА нь Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтарсан судлагааны хүрээлэнгээр дамжуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарт цөмийн болон холбогдох дэвшилтэт технологийг ашиглах чиглэлээр тогтмол ажилладаг бөгөөд энэ удаагийн шинэ төсөл нь ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хил дамнасан өвчний эрсдэлийг бууруулах олон улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх бас нэг алхам нь юм.

Тус төсөлд Монгол Улсаас оролцохийг хүссэн судлагааны баг, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүрээлэнгүүд 5 дугаар сарын 10-ны дотор өөрсдийн оролцооны чиглэлээ тодорхойлсон хүсэлтээ Research.Contracts@iaea.org албан хаягт илгээх боломжтой ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iaea.org/services/coordinated-research-activities/how-to-participate холбоосоор орж авна уу.

Мэдээний эх сурвалж:

https://www.iaea.org/newscenter/news/new-research-project-on-combatting-transboundary-crop-diseases