Хөл бөмбөгийн талбайгаас Цөмийн аюулгүй байдлын мэргэжилтэн хүрсэн замнал
“Хүмүүс цөмийн энергийн талаар ярихад хамгийн түрүүнд хоёр асуулт асуудаг нь Цөмийн энергийг ашиглах аюулгүй юу?, Хаягдлыг нь яах вэ? Би энэ асуултад цацраг идэвхт хаягдлын менежмент аюулгүй гэдгийг би хүмүүст итгэлтэйгээр хариулж чаддагтаа баяртай байдаг” гэж ОУАЭА-ийн Цацрагийн хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Жаклин Калабрия хэлжээ.
ОУАЭА-ийн Цацрагийн хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Жаклин Калабрия Францын Ренн хотод зохион байгуулагдсан Агентлаг хоорондын тэмцээний үеэр багаараа тэргүүн байр эзэлж цом гардан авч байна.
ОУАЭА-аас “Энхтайвны төлөөх атом” хөтөлбөрийнхөө хүрээнд Агентлагийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй ажилтнуудын олон төрлийн мэргэжлийн замналыг танилцуулах, ялангуяа эмэгтэйчүүдэд STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) болон STEM-тэй холбоотой чиглэлээр ажил мэргэжил сонгоход урам зориг өгөх, дэмжих зорилгоор ажилтнуудын хөрөг танилцуулгыг нийтэлдэг.

Калабрия энэ замналд хэрхэн хүрсэн бэ? Түүний карьер төлөвшихөд хөлбөмбөгийн спорт чухал нөлөө үзүүлсэн гэж тэр үздэг.
Бразил улсын Белу Оризонти хотод өссөн Калабрия хөлбөмбөгийн багт орж тоглохын тулд байнга өөрийгөө дайчлан өдөр тутам хичээж, хөл бөмбөгийн талбай дээр тогтмол бэлтгэл хийдэг байжээ.” Тэр хэлэхдээ “Хөл бөмбөгийн талбай дээр би сахилга бат, дэг журмыг сурсан бөгөөд энэ нь хожим цөмийн салбар дахь миний ажил мэргэжилд хамгийн том тус нөлөө үзүүлсэн. Гэхдээ би ОУАЭА-т ажиллана гэж хэзээ ч бодож байгаагүй”.
Тэр химийн хичээлд дуртай, лабораторид ажиллах хүсэлтэй байсан нь түүнийг шинжлэх ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшихэд түлхэц болсон. Тухайн үед гэр бүл нь түүнийг хувийн их сургуульд сургах боломжгүй байсан бөгөөд Бразилийн улсын их сургуульд элсэхэд өрсөлдөөн ихтэй байжээ.
Калабрия спортоор хичээллэсэн сахилга бат, хатуужлынхаа хүчээр өдөр бүр өөрийгөө дахин хөгжүүлж, орой болон амралтын өдрүүдээр суралцаж эхэлсэн байна. Улмаар тэрээр гэр бүлээсээ улсын их сургуульд элссэн анхны хүн болж, Минас Жерайсын Холбооны Их Сургуульд элсэн орж, химийн чиглэлээр суралцжээ.
Калабрия болон Бразили улсын Үндэсний цөмийн энергийн комиссын бусад мэргэжилтнүүдийн хамтаар цацраг идэвхт хаягдлыг боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа нь.
“ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН НЭГДЭЛ”
Калабрия нь Бразили улсын Үндэсний Цөмийн энергийн комиссын судалгааны хүрээлэн болох Цөмийн технологийн хөгжлийн төвд “Цацраг идэвхт материал, цацрагийн хамгаалалт” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр тэнд цацрагийн шинжлэх ухаан болон цацраг идэвхт хаягдлыг аюулгүй менежменттэй танилцахаас өмнө бусад шинжлэх ухааны салбаруудыг судалж байсан нь докторын зэрэг хамгаалахад хүргэсэн.
“Калабриягийн мэдлэг, ойлголт үнэхээр онцгой байсан бөгөөд бидний цацрагийн шинжлэх ухааны талаарх ойлголтод мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан” гэж түүний докторын ажлын удирдагч, Бразилийн Үндэсний цөмийн энергийн комиссын зөвлөх Стела Кота хэлжээ.
2014 онд Калабрия мэргэжлийн карьераа анх Цөмийн технологийн хөгжлийн төвд техникчээр эхлүүлсэн бөгөөд тухайн үед ажил нь түүнийг хөлбөмбөгийн талбайруу дахин чиглүүлэн хөтөлсөн юм.
“2014 онд Бразил Улсад болсон Дэлхийн хөл бөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бид цэнгэлдэх хүрээлэнгүүдэд цацрагийн аюул заналыг хянан ажиллаж байсан” бөгөөд тэрээр үүнийг “Хоёр ертөнц нэгдсэн мэт” гэж тодорхойлж байснаа дурсав.

“ОУАЭА-Т ХҮРЭХ ЗОРИЛГО”
Калабрия албан тушаал ахисаар Рио-Де-Жанейрогийн төвд байрлах Үндэсний цөмийн энергийн комиссын төв байранд цөмийн эрчим хүчний станцуудын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал хариуцсан байцаагчаар ажиллаж байв. Тухайн үед цөмийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр (WiN)-ийн Бразил дахь салбарт элссэн бөгөөд 2020 онд тус салбарын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Тэрээр ОУАЭА-г “Хамгийн шилдгүүд ажилладаг байгууллага” гэдгийг мэдэж байсан ч өөрийгөө тэдний нэг хэсэг болно гэж төсөөлж байсангүй. Харин бусад хүмүүс түүнийг өөрөөр харж байв.
Калабрия хамтын хүчин чармайлтын үнэ цэнийг ойлгодог ховор мэдрэмжтэй бөгөөд хувийн алдар нэр, хүлээн зөвшөөрөлтийг огт эрэлхийлдэггүй. Тэрээр хамтын ажиллагааны хүч чармайлтад чин сэтгэлээсээ итгэдэг бөгөөд эмэгтэйчүүд, охидыг урамшуулах хамгийн сайн арга нь өөрөө үлгэр дуурайлал үзүүлэх явдал юм” гэж үздэг хэмээн Цөмийн салбарын эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн ерөнхийлөгч Данила Диас хэлжээ.“Өөртөө эргэлзэж байсан мэдрэмжээ даван туулахад Цөмийн салбарын эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр тусласан” гэж Калабрия хэлжээ.
2022 онд ОУАЭА-д ажилд орсноосоо хойш Калабрия нь мэргэжлийн олон амжилтыг гаргасан. Тэр цөмийн болон цацрагийн байгууламжуудаас агаар мандалд болон усан орчинд ялгарч буй цацраг идэвхт бодисын мэдээллийг ил тод тайлагнахад ашигладаг DIRATA мэдээлийн санг шинэчлэн боловсруулах ажлыг амжилттай хариуцан гүйцэтгэсэн.
Мөн тэрээр хүрээлэн буй орчин болон олон нийтийг цацрагаас хамгаалахад цацрагийн түвшинг хянах талаар аюулгүй ажиллагааны ерөнхий гарын авлага (GSG 19) боловсруулах ажлыг ахлан ажилласан.
Калабрия нь цацрагийн болон хүрээлэн буй орчны нөлөөллийн үнэлгээний аргуудын талаар ОУАЭА-ийн хөтөлбөрүүдийн хүрээнд үйл ажиллагаа, сургалтыг зохион байгуулж, залуу мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Салбартаа тэргүүлэгч Калабрия нь 2025 онд Францын Ренн хотод зохион байгуулагдсан ЮНЕСКО-ийн агентлаг хоорондын спортын наадамд ОУАЭА-ийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийг ахлан орж тэргүүн байрыг эзлэн түрүүлсэн.
“Хөл бөмбөг бол надад сахилга баттай байх, тууштай байх зарчмыг төлөвшүүлсэн. Улмаар тэдгээр зарчмууд миний өнөөгийн хүрсэн түвшингийн үндэс болж хүмүүс болон хүрээлэн буй орчныг хамгаалахад ажлыг удирдан чиглүүлдэг“ гэж Калабрия хэлжээ.
Түүний залуу үедээ “Чи өөрийнхээ чадварыг харахгүй байж болно. Чиний чадварыг олж харж чаддаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл” хэмээн зөвлөдөг.
ОУАЭА-ИЙН ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ АМЛАЛТ
ОУАЭА жендерийн тэгш байдлыг хангах, хүйсийн ялгаварлалгүйгээр байгууллагын хөтөлбөр, үйл ажиллагаанд тэгш оролцож, үр шимийг хүртэх боломжийг олгох үүрэг хүлээдэг.
ОУАЭА-ийн Мари Склодовская-Кюригийн тэтгэлэгт хөтөлбөр (MSCFP) нь цөмийн чиглэлээр магистрын зэрэг эзэмших тэтгэлэг олгох замаар цөмийн салбарын эмэгтэй мэргэжилтнүүдийн дараагийн үеийг дэмждэг. ОУАЭА-ийн Лиз Мейтнер хөтөлбөр нь ажил мэргэжлийнхээ эхэн болон дунд үед ажиллаж буй эмэгтэйчүүдэд зориулан цөмийн байгууламжуудтай танилцуулах хэдэн долоо хоногийн сургалт, танилцах айлчлал зохион байгуулдаг.
ОУАЭА-ийн жендерийн тэгш байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар уншиж ажлын байр, дадлага, карьер хөгжүүлэх хөтөлбөрүүдэд бүртгүүлэн хамрагдах боломжтой.
