Европын комисс цөмийн энергийн газарт ажиллалаа

Европын комиссын Тусламж, хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид 2011 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд

Улаанбаатар хотноо ажиллаа. Ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлт, боловсон хүчин бэлтгэх, цацраг идэвхт хаягдлын аюулгүй байдлыг хангах, үндэсний дэд бүтцийг бэхжүүлэх, холбогдох стандарт, дүрэм журмыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар Казахстан, Киргизстан, Монгол, Таджикистан, Туркменистан болон Узбекистанд бүсийн төсөл хэрэгжүүлэхээр Европын Комисс 2010 оны 12 дугаар сард шийдвэрлэсний дагуу тус комиссын төлөөлөгчид иржээ.

Төлөөлөлөгчдийг Цөмийн энергийн газрын дэд дарга хүлээн авч уулзаж бүсийн төсөлд Монгол Улсыг хамруулсанд талархал илэрхийлсэний зэрэгцээ , Монгол Улс, Европын Холбооны хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2010 оны 12 дугаар сард үзэглэсэн, түүнчлэн Монгол ЕК-ын хамтарсан хорооны уулзалтын үеэр хоёр тал цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллахаар тэмдэглэсэн явдал нь хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөжүүлэх боломжийг нээсэн гэж онцлов.