Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн 65 жилийн ойд

Цөмийн шинжилгээний нэгдсэн институт 65 нас хүрлээ

http://www.jinr.ru/about-en/celebration-of-the-65th-anniversary-of-jinr/#news

Өнгөрсөн гурван сар ЦШНИ-ийн хувьд олон улсын хүндэт, зочид төлөөлөгчдийг хүлээж авсан завгүй сар байлаа. Учир нь жил бүрийн 3 дугаар сарын 26 –нд ЦШНИ төрсөн өдрөө тэмдэглэдэг. Энэ удаагийн баярын хурал цар тахлын үед таарсан хэдий ч зарим гишүүн орнуудын бүрэн эрхт төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Баярын хурлыг нээж ЦШНИ-ийн захирал академич Г.В.Трубников хэлсэн үгэндээ институтийн баялаг бол боловсон хүчин ба ЦШНИ нь дэлхийн тулгамдаж буй асуудалд хариу үзүүлдэг амьд байгууллага хэмээн цохон тэмдэглэлээ. Баярын хурлын үеэр шилдэг ажилтнууддаа шагнал гардуулах ёслол болж манай улсаас академич О.Чулуунбаатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хүндэт жуухаар шагнууллаа.

Уламжлал ёсоор ЦШНИ-ийн 65 жилийн ойн хүрээнд спортын олон төрөлт тэмцээн явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд манай Монголын баг хамт олон сагсан бөмбөг, буудлага, сур харваа, шатар, дартасын төрөлд амжилттай оролцлоо.