Тендерийн урилга

Тендер шалгаруулалтын нэр: Цацрагийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЦЭКАА/202201001

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Цацрагийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай тендерт материалаа ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 502,850.00 (Таван зуун хоёр мянга найман зуун тавин) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн, 13 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн 2,

51-263149, 51-267159, 51-263162

Дэлгэрэнгүй

Other invitation for bids