АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Цөмийн энергийн комиссын Ажлын албанд төрийн үйлчилгээний албан тушаалын дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор ажилд орох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Ажлын байрны нэр: Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн бодисын судалгаа хариуцсан ажилтан
Албан тушаалын ангилал, зэрэглэл: ТҮ-6
Албан тушаалын зорилго: Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц, төсөл хөтөлбөр болон цөмийн бодистой холбоотой судалгаа, дүн шинжилгээ, бүртгэлийг эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тавигдах шаардлага:
· Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
· Мэргэжил: Уул уурхайн ашиглалтын технологи, ашигт малтмалын баяжуулалтын технологи/ инженер, геологи
· Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
· Ур чадвар: Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, манлайлах болон бусад ур чадварыг эзэмшсэн байх
Бүрдүүлэх бичиг баримт:
· Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)
· Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
· Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар
· Ажилд орохыг хүссэн өргөдөл
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн 2 тоот,
Холбоо барих утас +976-51-263145
И-мэйл: office@nea.gov.mn