АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Цөмийн энергийн комиссын Ажлын албанд төрийн үйлчилгээний албан тушаалын дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн дотор ажилд орох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Ажлын байрны нэр: Архив-бичиг хэргийн эрхлэгчАлбан тушаалын ангилал, зэрэглэл: ТҮ-5Албан тушаалын зорилго: Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хөтлөн явуулах, хэрэгжилтийг хангуулах, боловсронгуй болгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.Тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил: Эрх зүй, эдийн засаг, төрийн захиргаа, бусад
Мэргэшил: Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
Туршлага: Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар: Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, манлайлах болон бусад ур чадваруудыг эзэмшсэн байх
Бүрдүүлэх бичиг баримт:
Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)
Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар
Ажилд орохыг хүссэн өргөдөл