БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ЦЭК-ын Ажлын албанд айлчлав

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзав.

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав Элчин сайд Сэбастиен Сүрүнтэй уулзаж, 2 орны цөмийн энергийн салбарын хамтын ажиллагаа, Цөмийн энергийн комисс болон БНФУ-ын Цөмийн  энерги болон сэргээгдэх эрчим хүчний комиссариат хооронд байгуулсан хэлэлцээрийн тухай, хамтын ажиллагааны хүрээнд ойрын болон дунд хугацаанд хийх ажлын талаар санал солилцлоо.

Мөн уулзалтаар талууд цөмийн энергийн салбарт хүний нөөц бэлтгэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж хэлэлцлээ.