“ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2023 оны 08 дугаарсарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн дагалдах сургалтад Боловсрол шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс, Дотоодын цэргийн 05-р анги, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори Байгал орчин хэмжил зүйн төв лаборатори зэрэг 13 байгууллагын 17албан хаагч хамрагдлаа.

Сургалтын зорилго нь цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх холбогдох төрийн байгууллагуудын албан хаагч нарт цөмийн болон цацрагийн ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг олгох, Япон улсын цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар туршлага судлахад оршиж байлаа.

Сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт,Фукушима Дайчи АЦС-ын ослын дараах цацрагийн бодит хэмжилт, Цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ хийх, Япон Улсын ослын үеийн хариу арга хэмжээ, үүрэг, хариуцлага, бэлэн байдлын хөтөлбөр,Монгол Улсын ослын бэлэн байдал хариу арга хэмжээ, Цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, түүний ажиллах зарчим зэрэг сэдвээр хичээл орж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх, цацрагийн бохирдолд хэмжилт хийх, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах, цацрагийн ослын нөхцөлд хариу арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авах болон холбогдох байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулах талаар дасгал, сургуулилтыг хийж гүйцэтгэлээ.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос дагалдах сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 2021 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн реакторын инженер” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 25 байгууллагын 500 гаруй албан хаагчийг хамруулж, уг дагалдах сургалтуудыг жил бүр зохион байгуулж байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй