“ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2022 оны 12 дугаарсарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн онцгой байдлын газар, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Дотоодын цэргийн 05-р анги,Хавдар судлалын үндэсний төв, Улсын 2 дугаар төв эмнэлэг, “Оюу толгой” ХХК зэрэг 13 байгууллагын 20 албан хаагч хамрагдсан.

Сургалтад Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш болон ЦЭК-ын Ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын сургагч багшаар бэлтгэгдсэн албан хаагчид хичээл заалаа.

Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, Фукушима Дайчи АЦС-ын ослын дараах цацрагийн бодит хэмжилт, Цацрагийн ослын үеийн гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ, ОУАЭА-ийн цацрагийн ослын үед авах арга хэмжээний зөвлөмж, Япон Улсын ослын үеийн хариу арга хэмжээ, үүрэг, хариуцлага, бэлэн байдлын хөтөлбөр,Монгол Улсын ослын бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөө, Цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, түүний ажиллах зарчим зэрэг сэдвээр хичээл орсон.

Мөн цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх, цацрагийн бохирдолд хэмжилт хийх, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах, цацрагийн ослын нөхцөлд хариу арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авах, холбогдох байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулах талаар тахимын дасгал, сургуулилтыг хийлээ.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй