БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ЦЭК-ын Ажлын албанд айлчлав

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Цөмийн энергийн комисс, БНФУ-ын Цөмийн  энерги болон сэргээгдэх эрчим хүчний комиссариат хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойрын болон дунд хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцлаа.

Цөмийн энергийн комисс, БНФУ-ын Цөмийн энерги болон сэргээгдэх эрчим хүчний комиссариат хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, Ажлын хөтөлбөрт сургалт, судалгаа, шинжилгээний хөтөлбөрүүдийг багтаах, баримт бичгийг шинэчлэн боловсруулан батлах, цөмийн салбарын талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг хүргэх, байгаль орчин, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, хаягдлын менежментийн хувьд Францын туршлагыг нэвтрүүлж, хүний нөөцийг сургах, бэлтгэх тал дээр хамтын ажиллагаагаа цаашид улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй