Монгол улсын их сургууль докторын дараах судалгааны тэтгэлэг зарлаж байна

МУИС нь судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд тус сургуулийн профессоруудын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг МУИС-д хийгдэж буй судалгаанд оролцуулах зорилгоор

“МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл, шаардлагыг биелүүлсэн залуу эрдэмтдэд судалгааны тэтгэлэг олгохоор сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуульд дараах сэдвүүдээр пост-докторын судалгааны тэтгэлгийг зарлаж байна. Үүнд:

  1. Органик нарны зайн үүсгүүр гарган авах, түүний судалгаа

Тусгай шаардлага: Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх; Дотоод болон гадаадын хуралд илтгэл тавих; Органик полимер синтез гарган авах судалгааны нэгж байгуулах

2. Агаарын бохирдлын агууламж, хүн болон хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн судалгаа.

3. Ус, хөрсөн дэх хүнцэл ба уран үүсэх, тархах механизм, цэвэршүүлэх технологийн судалгаа.

Тусгай шаардлага: Хүрээлэн буй орчны бохирдуулагчдын тархалт, шилжилт, цэвэршүүлэх технологийн чиглэлээр судалгааны ажил хийж эрдмийн зэрэг хамгаалсан байх; Хүрээлэн буй орчны инженер эсвэл химийн инженерийн доктор зэрэгтэй байх.

4. Ионжиулах цацрагийн тусламжтай хүнсний бүтээгдэхүүний хадгалагдах хугацааг уртасгах, аюулгүй байдал, чанарын баталгааг сайжруулах нь

Тусгай шаардлага: Байгалийн ухааны чиглэлээр докторын зэрэгтэй байх

Пост-докторын үргэлжлэх хугацаа: 2021.01.01-2021.06.31

Тавигдах нийтлэг шаардлага:

  • Докторын зэрэгтэй дотоодын болон гадаадын иргэн;

  • Докторын зэрэг хамгаалснаас хойш 5 жил болоогүй байх;

  • Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх;

  • Пост-докторын ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, туршлагатай байх;

  • Пост-доктороор ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх;

  • WoS болон Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд 1-ээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;

  2. Төрийн албан хаагчийн анкет;

  3. Докторын дипломын хуулбар /эх хувийг авчрах/;

  4. Бүтээлийн жагсаалт;

  5. Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө;

  6. Пост-докторын судалгааны ажлын удирдагчийн пост-докторт сургах боломжтой эсэх талаарх тодорхойлолт;

  7. Ажил эрхэлж буй бол ажлын газрын тодорхойлолт.

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 23-ны 17.00 цаг хүртэл

Материал хүлээн авах хаяг: Энд дарж бүртгүүлнэ үү. Холбоо барих: 

  • Хаяг: МУИС-ийн хичээлийн 1-р байр 2 давхар, 218 тоот

  • Утас: 77307730-4502

  • И-мэйл хаяг: grad_research@num.edu.mn

Сонирхсон эрдэмтэд https://www.num.edu.mn/filesnum/juram/Пост-докторын журам.pdf  хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

https://graduate.num.edu.mn/?p=2794

Ахисан түвшний сургууль

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй