НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус төвийн албан хаагчдад “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголт, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал болон цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал хариу арга хэмжээий талаар мэдээлэл олгосон.

Сургалтад тус албаны 56 албан хаагчид хамрагдсан бөгөөд цацрагтай ажиллагчдын хувийн хамгаалах хэрэгсэл, цацраг хэмжигч багаж хэрэгслийг танилцуулсан.

Мөн цаашид хүн ам, хүрээлэн буй орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, урдьчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийх талаар санал солилцлоо.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй