Эрдэм шинжилгээний бага хурал болов

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МУИС-Цөмийн физикийн судалгааны төв, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн хамтран цөмийн цацрагийн үйлчлэл, хэрэглээ, хамгаалалттай холбоотой төсөл судалгаануудын чиглэл явц, үр дүнг хэлэлцэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Цөмийн цацрагийн үйлчлэл, хэрэглээ, хамгаалалт 2022” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр  Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулагдав.

Хуралд салбарын эрдэмтэн судлаачид, цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын төлөөлөл цөмийн технологид суурилсан судалгааны ажил, төсөл хөтөлбөрийн ажлын үйл явц, үр дүнгийн талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг  хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус хуралд Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Монгол Улсын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны  эрх зүйн орчин” сэдэвт илтгэл тавьж оролцлоо. Цөмийн энергийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан дүрэм, журам, стандартыг үндэслэн Европын холбоо болон бусад орны туршлагыг судлан, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр нийт 17 дүрэм, журам, норм, стандартыг шинээр боловсруулж, батлуулан, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Хэлэлцүүлгээр цөмийн технологид суурилсан судалгаа, хөгжүүлэлтийн ажил, төсөл хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, цаашид энэ чиглэлийн судалгааны ажлыг эрчимжүүлснээр хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн сөрөг нөлөөнөөс хамгаалах ач холбогдолтой талаар дурдав.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй