АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Цөмийн энергийн комиссын Ажлын албанд төрийн үйлчилгээний албан тушаалын дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн дотор ажилд орох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Ажлын байрны нэр: Архив-бичиг хэргийн эрхлэгч

Албан тушаалын ангилал, зэрэглэл: ТҮ-5

Албан тушаалын зорилго: Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хөтлөн явуулах, хэрэгжилтийг хангуулах, боловсронгуй болгох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Тавигдах шаардлага:

  • Боловсрол:  Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Мэргэжил: Эрх зүй, эдийн засаг, төрийн захиргаа, бусад

  • Мэргэшил: Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх

  • Туршлага: Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх

  • Ур чадвар: Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, манлайлах болон бусад ур чадваруудыг эзэмшсэн байх

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)

  • Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар

  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн 2 тоот,

Холбоо барих утас +976-51263145

И-мэйл: office@nea.gov.mn

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй