Мон1007 төслийн үндэсний сургалт зохион байгуулагдаж байна.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны MON1007 төслийн хүрээнд "Гамма спектрометрийн чанарын хяналт, хэмжилтийн эргэлзээ сэдэвт" үндэсний сургалт энэ сарын 28-29-нд Геологийн төв лаборатори (ГТЛ)-д зохион байгуулагдаж байна.

Уг сургалтанд ОУАЭА-ийн шинжээч нар хичээл заах юм байна. Өнөөдөр эхэлж буй сургалтанд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцож үг хэлсэн бөгөөд нийт оролцогчиддоо амжилт хүссэн юм. Мөн сургалтанд МУИС-ийн  Цөмийн судалгааны төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Цөмийн энергийн газар зэрэг байгууллагын 21 мэргэжилтэн хамрагдах юм.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй