ANENT ВЕБИНАРТ УРЬЖ БАЙНА.

Цөмийн технологийн боловсролын Азийн сүлжээ (ANENT)-аас зохион байгуулж буй “Хуванцар хаягдлыг ионжуулагч цацрагийн цацрагийн технологиор дахин боловсруулах нь” сэдэвт нээлттэй вебинарт салбарын мэргэжилтнүүдийг оролцохыг урьж байна.
Вебинарт Филлиппин улсын Цөмийн судалгааны төвийн захирал, Доктор Ана Елена Конжарис, тус төвийн судлаач, проффесор Жордан Ф.Мадрид нар өөрийн улсын хуванцар хаягдлыг дахин боловсруулахад цөмийн технологийг ашигласан бодит жишээг танилцуулж, энэ асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын бодлого төлөвлөлт, шинжлэх ухааны судлаачдын оролцоо, үр дүн, цаашдын зорилтыг хэлэлцүүлнэ.
Вебинар 08 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатарын цагаас 15 цагт болно.